Улаанбуудайг төлөвлөсөн хэмжээнээс илүү тариалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид энэ жил үр тариа тариалах төлөвлөгөөг давуулж,
улаанбуудайг төлөвлөсөн хэмжээнээс давуулан тариалаад байна. Урьдчилсан
мэдээгээр 41,4 мянган га талбайд үр тариа тариалж, төлөвлөгөөг 100,3 хувь
биелүүлжээ. Үүнээс улаанбуудай 40,6 мянган га тариалж, төлөвлөгөөг 100,6, арвайн
үр 390 га талбайд суулгаж, төлөвлөгөөг 195,0 хувь биелүүлсэн мэдээтэй байна.
Хутаг-Өндөр сум 11,1, Сэлэнгэ сум 7,3, Рашаант сум 5,7,
Тэшиг сум 4,6 мянган га талбайд үр тариа тариалаад байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day