Монголын шигшээ баг Чехийн багт 16:21-ээр хожигдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээнд хүчээ сорьж байгаа Монголын эрэгтэй шигшээ баг, Чехийн багт 16:21-ээр хожигдлоо.
Тус тэмцээний эхний өдөр манай эрэгтэй
баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж байсан бол ийнхүү
эхний ялагдлаа хүлээлээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан.
Ташрамд дуулгахад, Өчигдөр борооны улмаас хойшлогдсон гурван тоглолт өнөөдөр нөхөж явагдана.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day