Э.Цэндбаатар тэргүүтэй боксчид ДАШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-01 12:13:15

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын боксын холбоо буюу IBA-ноос зохион байгуулдаг сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод маргааш эхэлнэ.


120 орчим оролцох тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлагад зургаан боксчин өрсөлдөхөөр Дубайг зорьжээ. Тодруулбал, 54 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар эх орноо төлөөлөн рингэнд гарна.


Тэмцээний хуваарийн дагуу маргааш техникийн зөвлөгөөн болон нээлтийн ёслол болно. Харин лхагва гарагт тэмцээн албан ёсоор эхэлж, энэ сарын 13-ны өдөр өндөрлөх аж.


Ташрамд дурдахад, IBA нь олимпын наадмын боксын төрлийг зохион байгуулах эрхээ шинээр байгуулсан Дэлхийн боксын холбоонд алдаад байгаа юм. 

Related news