Аймгийн хэмжээнд коронавирусний халдварыг бүрэн хумьсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймагт "Ковид-19" цар
тахлын хоёр дахь давлагаа гуравдугаар сарын 21-ний өдөр эхэлсэн.
Уг хоёр дахь давлагаагаар нийт 669 хүн өвдөж 99.6 хувийн
эдгэрэлт буюу 662 хүн
бүрэн эмчлэгджээ. Одоогоор зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаа
бөгөөд биеийн байдал нь хүнд нэг, хүндэвтэр нэг, хөнгөн дөрвөн иргэн байгаа ажээ.
Сүүлийн 14 хоногийн 10-т нь халдварын тохиолдол илрээгүй, тусгаарлах байранд тусгаарлагдсан иргэд байхгүй.
Дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт иргэдийн 80-85 хувь нь вакцинд хамрагдсан. Тодруулбал дархлаажуулалтын эхний тунд 54.972 иргэн, хоёр дахь тунд 36.528 иргэн хамрагджээ.
Орхон суманд
хоёр дахь тунгийн вакцинжуулалт дууссан бол Хонгор, Шарын гол суманд 2 хоногийн дараа вакцинжуулалт бүрэн
дуусах ажээ. Аймгийн
Онцгой комиссоос ЭМЯ болон Сангийн сайдад Файзер вакциныг Дарханд татах саналыг
хүргэсэн. Ямар нэгэн шалтгаанаар огт вакцинд хамрагдаагүй иргэдийг аймгийн
ЭМГ-ын 7037-1000 дугаарын утсаар бүртгэж Файзер вакцинд хамруулахаар төлөвлөжээ.