“Хөсөгтөн” хамтлаг “Songlines Music Awards” наадмаас шагнал хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-14 13:51:09

ЛОНДОН. /Songlines/. Их Британийн “Songlines” сэтгүүлийн газраас энэ оны “Songlines Music Awards” наадмын шагналын эздийг пүрэв гарагт танилцууллаа.


2009 оноос эхлэн тодруулж буй энэхүү шагналын Ази, Номхон далайн бүсийн төрөлд Монгол Улсын “Хөсөгтөн” хамтлаг “Жангар” цомгоороо шалгарчээ.


Мөн Америк, Африк ба Ойрхи Дорнод, Европын бүсийн шилдгүүдийг танилцуулсан байна.


Тодруулбал, Америкийн бүсэд Америкийн хөгжимчин Жейк Блаунт, Африк ба Ойрхи Дорнодын бүсэд Танзанийн дуучин Сити Мухарам, Европын бүсэд Боснийн дуучин, хөгжимчин Дамир Имамович нар тус тус шалгарчээ.


Мөн Шилдэг уран бүтээлчээр Израилын дуучин Лираз, Шилдэг хамтлагаар Португалын “Ayom” хамтлаг тодорсон байна. 

Related news