Усанд живж байсан дөрвөн иргэнийг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Аврах анги-105”-ын бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар “Toyota Sai” загварын автомашинтай урсаж байсныг завь, аврах олс ашиглан гаргаж, иргэдийн амийг нь авран хамгаалжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд 4 хүнтэй автомашин усанд урсаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн 01:35 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Иргэд усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day