“ЮБ Юнайтед” хөл бөмбөгийн клуб 18 жил тасралтгүй ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоо болон клубүүдын түүх, үйл ажиллагааны талаар цувралаар танилцуулж байна.
Энэ удаа Монголын
хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “ЮБ Юнайтед” хөл бөмбөгийн клубын өнөөгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, тамирчдын ур чадварыг
дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулсаар байгаа талаар сонирхуулая.
“ЮБ Юнайтед” хөл бөмбөгийн
клуб 2003 оны 2 дугаар сарын 10-нд үүсэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулсаар
байна. МХБХ-ны албан ёсны гишүүнчлэлтэй
клуб юм.
Үйл ажиллагааны чиглэл нь өсвөр үеийнхэн болон тусгай хэрэгцээт хүүхэд, залуус уруу чиглэсэн хөтөлбөр, хөл бөмбөгийн сургалт, кэмп, спорт тоглоомоор дамжуулан тэдний аюулгүй орчин, өөртэй итгэлтэй байдал, багаар хамтран ажиллах чадвар, амьдрах ухаан сургахад нь туслах зорилготой ажиллаж байна.
Тус клуб 2004 оноос хойш Чингэлтэй
дүүргийн 72 дугаар дунд сургууль, 2017 оноос хойш Монголын Тусгай олимпын хороотой тогтмол хамтран
ажиллаж байгаа Мөн дор дурдсан насны ангиллаар долоо хоног бүр баг тамирчдад
бэлтгэл сургуулилт хийлгэдэг.
Тухайлбал, Футзал болон жижиг талбайн баг бүр 7 тамирчинтай байх мини хөлбөмбөгийн төрлөөр бэлтгэл сургуулилтаа хийдэг. Насны хувьд 10 болон 12 /U-10, U-12/ насны өсвөрийн насны эрэгтэй баг, мөн Охид, эмэгтэйчүүдийн баг, Тусгай хэрэгцээт хүүхэд, залуусын баг тамирчидтай ажиллаж байгаа юм.