УИХ-ын сонгуулийн 76 суудлын төлөө 12 нам, 3 эвсэл өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-06-11 11:09:32

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 76 суудлын төлөө 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр өнөөдөр сурталчилгаагаа эхлүүлж байна.

Нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь нийслэлийн тойрогт өрсөлдөх юм. Дээрх нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй хэмээн СЕХ-ноос мэдэгдлээ.

Улс төрийн намуудаас АН, МАН тойрог бүрт нэг буюу 76 хүн, МАХН 71,  Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигчийг тус бүр дэвшүүлж буй юм.

Сонгуулийн тухай хуулийн 68.1-д зааснаар сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгах юм.

Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, 27-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд улстөрийн нам эвсэл болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн  тухай хуульд нийцүүлэн сурталчилгаагаа явуулна.

 

Б.Заяа

Related news