Ч.Сайханбилэг Ази Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-10 10:42:25

Ази Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уулзалтын хүрээнд үдээс өмнө хоёр талт уулзалтууд болж байна. Үдээс хойш 13.30 минутаас Сангийн сайд нарын уулзалт эхлэх ба уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлэх юм.

Үүний дараа “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр салбар хуралдаан болно. Салбар хуралдааны дараа Ази Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын тунхаглалыг батлахын зэрэгцээ 13 дугаар уулзалтыг зохион байгуулах улсыг зарлах аж.

Б.Туул

Related news