"Сайн хашаа" хөтөлбөрийн зээлийн хэмжээг 15 сая төгрөг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-09 21:16:56

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагчдад олгох зээлийн хэмжээг нэмсэн хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, "Засгийн газраас "Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй байна.

Иймд хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгохоор байсныг 15 сая  хүртэлх болгож журмандаа өөрчлөлт орууллаа. Илүүдэл 5 хүртэлх сая төгрөгийн зээлээр иргэд дахин зээлжих бололцоо олгож байгаа нь өндөр хүүтэй ломбарднаас газрынхаа гэрчилгээ суллаж авах боломжийг олгож байгаа хэрэг юм" гэлээ.

Б.Туул

Related news