Маргааш нутгийн зарим хэсгээр салхи 18-20 м/с хүрч шуурахыг сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ 
                                                                    Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Есөнбулаг, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Дарви, Шарга, Цээл, Чандмань, Дэлгэр сумын нутгаар салхи 18-20 м/с хүрч шуурна.
Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүлэн мэдээллээ.
Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх ажээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    