“Чөтгөрийн ангууч”-ийн үргэлжлэл энэ онд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-02-15 15:29:34

ТОКИО. /Kyodo/. Японы “Aniplex” компани “Чөтгөрийн ангууч” зурмал хөдөлгөөнт киноны /анимейшн/ үргэлжлэлийг энэ оны сүүлээр телевизээр гаргана гэдгээ ням гарагт мэдэгджээ.


Aniplex” дараагийн цуврал хэзээнээс, ямар телевизээр гаргах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй боловч гол дүрийн баатар Танжиро Камадо “зөвшөөрөлтэй газрууд” дахь чөтгөрүүдийн эсрэг тулалдана гэдгийг мэдээлсэн байна.


Өнгөрсөн оны сүүлээр “Чөтгөрийн ангууч” нь Японд хамгийн өндөр орлого олсон анимейшн болж, зохиолч Хаяо Миязакигийн 2001 оны бүтээл “Сүнсэнд туугдагсад” киноны амжилтыг эвдсэн юм.


“Чөтгөрийн ангууч” анимейшнд нэгэн өсвөр насны хүү гэр бүлээ чөтгөрүүдийн гарт алдаж, дүү охин нь чөтгөр болон хувирсны дараа чөтгөрүүдтэй тэмцэж буй талаар өгүүлэх юм. Энэхүү анимейшнийг зохиолч Коёхарү Готогэгийн 2016-2020 онд цуврал болгон гаргасан манга номоос сэдэвлэн бүтээжээ. 

Related news