Иргэд хөл хорионы дэглэмийг 98 хувьтай хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймаг сумдын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, мөн сум доторх хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор тус аймгийн хэмжээнд 69 пост, хяналтын цэгт нийт 200 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчилгүй, тайван байсан
гэдгийг Цагдаагийн газраас мэдээлж байна.
Иргэд ч хөл хорионы
дэглэмийг маш сайн мөрдөж, уг ажил 98 хувьтай биелжээ. Одоогоор сум доторх хөдөлгөөн
хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аймаг сумдаас орж, гарах хөдөлгөөнийг
хязгаарласан хэвээр байгаа юм.











Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days