"Монгол шилтгээн", "Бэрх-Уул" -ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-03 18:16:17

"Монгол шилтгээн", "Бэрх Уул" -ын ханш хамгийн их өсөв


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 3-нд энгийн арилжаагаар 40 ХК-ийн 826,960,232.52 төгрөгийн үнийн дүн бүхий 6.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.


Энэ өдөр "Монгол шилтгээн" (MSH+15.00%) болон "Бэрх-Уул" ХК (BEU+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-11.60%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 24,751 ширхэг нэгж эрхийг нийт 2,701,691 төгрөгөөр арилжив. Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 8 сая төгрөгөөр арилжсан байна.


ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 21760.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,052,152,589,348.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news