"Мик холдинг", "Түмэн шувуут”-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-02 18:14:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 2-нд энгийн арилжаагаар 32 ХК-ийн 578,904,016.04 төгрөгийн үнийн дүн бүхий 827,445 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Мик холдинг" (MIK+5.99%) болон "Түмэн шувуут" ХК (TUM+5.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-13.27%) болон "Дархан хөвөн" ХК (DAH-8.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 33,982 нэгж эрхийг нийт 3.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаасыг 202,000 төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.82 хувиар өсөж, 21721.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,047,376,061,051.58 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Related news