Зарим байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-28 23:13:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүнс тээврийн жолоочоос энэ сарын 27-ны өдөр коронавирус илэрсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хоёр удаа хуралдаж, дараах үйл ажиллагаануудыг хязгаарлалаа.

Тодруулбал энэ сарын 29-ний өдрөөс  хоёрдугаар сарын 04-ний өдөр хүртэл үсчин, гоо сайхан, фитнес, иог, спининг, бүжгийн клуб, халуун ус, саун, баар, паб, түр сургалтууд үүнд, 12 дугаар ангийн давтлага, теннис биллъярд, спорт заал-секц-дугуйлан, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, сумдын болон Дарханаас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Related news