Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 17.4 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 3,122,293,581.30 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 58 компанийн 17.4 сая хувьцааг 3,122,193,571.30 төгрөгөөр арилжсан байна.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 1 компанийн бондыг нийт 100.010 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 267.874 нэгж эрхийг нийт 28,926,199.76 төгрөгөөр арилжжээ.
1 дүгээр сарын 15-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,967,673,694,350 төгрөг болсон бол ТОП-20 индекс 19090.09 нэгж болж өмнөх 7 долоо хоногоос 0.04 хувиар буурсан үзүүлэлттэй байна.