Дэлхийн цомд хүч үзэх бөхчүүд тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-03 10:14:19

Чөлөөт бөхийн барилдааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн 10 бөх уригдан оролцохоор болжээ.

Тэмцээн энэ сарын сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 8 байр эзэлсэн улс орны шигшээ багууд урилгаар оролцдог уламжлалтай. Манай багийн тамирчдыг танилцуулахад, 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Т.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцохоор болжээ.

Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарсан байна.

Д.Өлзий 

Related news