"Монгол Савхи", "Тавантолгой"-н хувьцааны ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-21 16:52:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 21-нд энгийн арилжаагаар 32 ХК-ийн 85.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 546.596 хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол Савхи" (UYN+10.05%) болон "Тавантолгой" ХК (TTL+3.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" (DRU-9.09%) болон "Монгол Шевро" ХК (MVO-6.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 7,570 ширхэг нэгж эрхийг нийт 794,994 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 73 бондыг 7.3 сая төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 0.82 хувиар өсөж, 18494.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,889,986,713,364.72 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news