Хөрөнгийн биржид 15.8 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 6,128,006,354.07 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 50 компанийн 15.8 сая хувьцаа 5,999,961,980.87 төгрөгөөр арилжлаа.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаагаар:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 46,165 нэгж эрхийг нийт 4,833,931 төгрөгөөр арилжжээ.
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,874,343,436,285.01 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18,343.26 нэгж болж өмнөх 7 хоногоос 3.92 хувиар өссөн үзүүлэлттэй байна.