“Залууст ээлтэй байгууллага” шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ 
                                                                    Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Залууст ээлтэй байгууллага” шалгаруулна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хүрээнд “Залууст ээлтэй байгууллага”-ыг шалгаруулах юм. Уралдааныг нийт таван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. Тухайлбал,
-Залуучуудын зөвлөлтэй байх
-Залуучуудад чиглэсэн ажил зохион байгуулсан байх
-Залууст чиглэсэн тусламж, үйлчилгээ
-Хэдэн залууг ажлын байаар хангасан эсэх
-Байгууллагынхаа залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдлыг харгалзан үзэх ажээ.
Залуус ажлын байртай болсноор тэдний амьдрах орчин сайжрах, нийгэмд оролцох оролцоо нэмэгддэг учир энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Мөн энэхүү уралдаан 12 дугаар сарын 16-24-нийг хүртэл үргэлжлэх учир орон нутагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    