Онцгой байдлын 2800 гаруй алба хаагчид мөнгөн урамшуулал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар
тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд
ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг
холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон.
Энэхүү урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой
комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба
хаагч хамрагдана гэж Онцгой байдлын
ерөнхий газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days