Орхон аймгийн төвд Эрэн хайх, аврах анги байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОрхон аймгийн төв оршдог Баян-Өндөр суманд Эрэн хайх, аврах анги байгуулах шийдвэрийг Засгийн газраас удахгүй гаргах юм байна.
Уг шийдвэрийг угтаад Орхон аймгийн Засаг дарга Эрэн хайх, аврах шинэ анги байгуулахад зориулж 3,4 га талбайг олгох шийдвэр гаргажээ. ОБЕГ-ын харьяа шинээр байгуулах анги нь аврагчдын сэтгэл зүйн зурвас, бэлтгэл хийх сургалтын талбай, гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн болон олон улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэл сургуулилт хийх талбайтай байх шаардлагатай. Мөн нисдэг тэрэг буух, хөөрөх талбай ч барих юм. Эрдэнэтийн том үйлдвэр, Эрдэнэт хот зэрэг суурин оршдог тул ийнхүү Эрэн хайх аврах анги байгуулах болсон байна.
Ж.Батсайхан
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days