Тэргүүлэгчид цахимаар хуралдаж, ээлжит бус хуралдааны товыг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-19 16:51:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид онлайнаар хуралдлаа. Улмаар аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 11 дүгээр сарын 24-ний 09 цагт хийхээр тогтов. Энэхүү хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын тухай асуудлыг хэлэлцэх юм.

 Аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг мөн цахимаар явуулах юм.

Тиймээс төлөөлөгчид сумдаас холбогдоход интернэтийн хурд болоод шаардлагатай техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад анхаарахыг ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүлэгчдэд үүрэг болгожээ. 

Related news