Тэмүүжин цогцолборын сурагчид Японы Сейжо их сургуульд элсэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургууль дээр Японы Сейжо их сургуулийн удирдлагууд ажиллалаа. Тэд ирэх аравдугаар сараас эхлэн Тэмүүжин цогцолбор сургуулийн төгсөгчдийг Сейжо их сургуульд шууд элсүүлэн сургах хэлэлцээрийг хоёр тал хийж байна.
Эхний ээлжинд Тэмүүжин цогцолбор сургуульд япон хэлний кабинет нээж, сурагчдыг япон хэлний дундаж шатлалыг давах мэдлэгтэй болгох суурийг бэлтгэх шаардлагатай байна. Ингэж чадвал ирэх хичээлийн жилээс Тэмүүжин цогцолбор сургуулийн төгсөгчид Японы Сейжо их сургуульд элсэн суралцаж эхлэх аж.
Японы сейжо сургууль нь улсдаа сургалтын чанараараа дөрөвт эрэмблэгддэг. Эдийн засаг, маркетинг, менежмент, сэргээгдэх анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Гадаадын оюутан олноор суралцдаг сургууль. Мөн гадны оюутанд олгох тэтгэлэгийн хэмжээгээрээ дээгүүр үзүүлэлт үзүүлдэг бөгөөд тус сургууль одоогоос 13 жилийн өмнөөс Монгол оюутан элсүүлж эхэлсэн байна. Харин анх удаа монголын сургуультай шийфийн харилцаатай болж оюутан, сурагч солилцох гэж байна.
Тус сургуулийн удирдлагууд ирэх аравдугаар сард дахин Тэмүүжин цогцолбор сургууль дээр ирж ажиллах бөгөөд энэ үеэрээ оюутан, сурагч солилцох эцсийн гэрээгээ үзэглэж, анхны элсэгчдээ авахаар төлөвлөжээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг