ИЗНН-ын нэхэмжлэлийг дээд шүүх даваа гарагт хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИЗНН сонгуульд дангаар оролцох эсэх асуудлаар Улсын дээд шүүх ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 30-нд хуралдаж шийдвэрээ гаргах гэнэ.
Одоогийн байдлаар тус хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч ажиглагчаар оролцохоор Дээд шүүхээс зөвшөөрөл авсан байна.
Шүүхийн шийдвэрийн дараагаар ИЗНН УИХ-ын сонгуульд аль нэг намыг дэмжих, эс дэмжихээ албан ёсоор илэрхийлэх тул тус намын нэрийг барьж хийж буй аливаа мэдэгдэл, үйлдэл хуурамч болохыг анхаарууллаа.
Б.Туул
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    