"Сүүдэр бүү тусга" аянд "Дугуйтай Сэлэнгэ" клубын гишүүд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-06 09:24:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй "Сүүдэр бүү тусга" урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ Сэлэнгэ аймагт эрчимтэй өрнөж байна.

Энэхүү "Сүүдэр бүү тусга" үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн "Дугуйтай Сэлэнгэ" клубын гишүүд, хүүхдүүд нэгджээ. Клубын гишүүд, хүүхдүүд тус аянд иргэдийг нэгдэхийг уриалан дугуйтай жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцогч хүүхэд, багачуудад аймгийн Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагч, мэргэжилтнүүд замын хөдөлгөөнд болгоомжтой, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж оролцох талаар зөвлөмж өгч ажилласан байна.

Related news