Аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв
/МОНЦАМЭ/.
Төв аймгийн хэмжээнд дөрвөн нам болон нэг бие даагчаас бүрдсэн нийт 1290 нэр
дэвшигч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд материалаа аймгийн Сонгуулийн
хороонд ирүүлжээ.
Үүнээс
аймгийн ИТХ-ын сонгуульд 95 хүн өрсөлдөх бөгөөд нэр дэвшигчдийн 22 хувь нь
эмэгтэйчүүд байна.
Тус
аймаг 41 мандаттай. Нэр дэвшигчид энэ сарын 30-нд үнэмлэхээ гардан авах
бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх аж. Мөн энэ
удаагийн сонгуульд ажиллах мэдээлэл технологийн даамал нар өмнө нь сонгуульд
ажиллаж байсан туршлагатай хүмүүс томилогдсон хэмээн аймгийн Сонгуулийн
хорооноос мэдээллээ.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days