Монгол-Сингапурын бизнес эрхлэгчид цахимаар уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ МҮХАҮТ хамтран Монгол-Сингапурын бизнес уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 10-нд зохион байгуулах талаар мэдээллээ. Хэлэлцүүлэгт тээвэр, аялал жуулчлал, хэвлэх үйлдвэр, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдааны салбарынхан оролцоно.
Мөн мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр болон цахилгаан станц, гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн бүтээгдэхүүн зэрэг салбарын бизнес эрхлэгчид оролцох юм.
Уулзалт хэлэлцүүлэг нь Монгол, Сингапурын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ, Сингапур улсын бизнесийн холбоо мөн хамтран оролцож байна. Цахим бизнес уулзалтад Zoom программ ашиглан хоёр талын ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгчид холбогдох аж.
Related news

