"Багануур", "Жуулчин дюти фрий" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 1-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 38 ХК-ийн 24 сая төгрөгийн үнийн дүн бүхий 126.761 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Багануур" (BAN+14.89%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL+14.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" (MIE-12.98%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-12.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.66 хувиар өсч 17162.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,889,609,835.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.