"Баянгол зочид буудал", "Э-Транс ложистикс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-28 16:16:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 40,808,966.31 төгрөгийн үнийн дүн бүхий 186.846 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Баянгол зочид буудал" (BNG+14.58%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR+14.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос Хүнс" (MFC-2.68%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-2.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16 үнэт цаасыг  1.6 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.61 хувиар буурч 17040.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,593,778,771,168.33 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Related news