"Могойн Гол", "Түмэн Шувуут" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-12 18:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 12-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 61,727,564.32 төгрөгийн үнийн дүн бүхий 631.739 хувьцаа  арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Могойн Гол" (BDL+14.14%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+5.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл Өргөө" (NUR-14.27%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB-4.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Женко Тур Бюро" ХК-ийн 3.5 сая үнэт цаасыг 339.3 сая төгрөгөөр арилжлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 үнэт цаасыг 200.000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.23 хувиар өсөж, 16540.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,524,338,829,170.17 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Related news