Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Нүүрсний экспорт ийнхүү огцом буурсан нь коронавурисний цар тахалтай холбоотой гэж Монголын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Цар тахлын үед БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс "Ногоон гарц" журмыг өнгөрсөн бямба гарагаас хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэв.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр БНХАУ руу хийж буй нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж Г.Ёндон мэдэгдсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day