Нийслэлийн аврах анги 105-д шинэ багаж хэрэгсэлтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө.
Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day