Сонгуулийн тойргийн мандатын асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-12 10:20:15

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдаан товложээ. 

Учир нь тус байнгын хороо өчигдөр хуралдаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хойшлогдсон юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө тус байнгын хороо хуралдах шаардлагатай болоод байна. 

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналаар пропорциональ тогтолцоо буюу жагсаалтын 28 мандатыг тойрог ногдуулахдаа нийслэлийн Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт тус тус 6, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг тус тус 4, Сүхбаатар 3 мандат хуваарилсан бол Багануур, Багахангай, Налайх дүүргийг нийлээд 1 тойрог нэг мандаттай байхаар хуваарилсан гэх мэдээлэл байна. Харин аймгуудын тухайд Булган, Говь-Алтай , Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг тус бүр нэг, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2 мандат, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон зэрэг аймаг тус бүр 3 мандаттай байх нь зүйтэй гэж үзсэн. 

Тойргийн хуваарилалт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж амжвал чуулганы хуралдаанаар өнөөдөр эцэслэн шийдвэрлэгдэнэ. 

Н.Туяа

Related news