Өргөн сум шинэ цэцэрлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-09 10:11:52

Дорноговь аймгийн Өргөн сум 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгтэй болно.  Хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрөгч долоо хоногт эхэлсэн бөгөөд  нийт өртөг нь  730 гаруй сая төгрөг, үүний 50 хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдсэн тавин хувийг Японы хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хуучин  цэцэрлэгийн барилга нь стандартын бус, хуучирсан тул ийнхүү шинээр цэцэрлэгийн барилга барих шаардлагатай болсон гэж албаны хүн өгүүллээ.

Шинэ цэцэрлэг  ашиглалтад орсноор нийт дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 100 хувь болох аж.

Х.Эрдэнэбулган

Related news