НИТХ-д бие даан нэр дэвшигчдэд гарын үсэг цуглуулах маягт олгож эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлт ирүүлсэн 44 нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг өчигдрөөс буюу энэ сарын 05-наас олгож эхэллээ.
Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Нийслэлийн Сонгуулийн хорооноос энэ сарын 11-ныг хүртэл маягт олгох аж. Нэр дэвшигч цуглуулсан гарын үсэгээ Нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлснээр сонгуульд оролцох боломж бүрдэх юм.
Ч.Ариунболд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days