Хөл хорионы үеэр хээрийн эмнэлэг нээх бэлтгэлийг хангажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар эрүүл мэндийн салбарынхан энэ сарын 6-8-нд хээрийн хүн эмнэлэг нээн ажиллуулах дадлага сургууль хийнэ.
Дадлага сургуулийн үеэр эрүүл мэндийн байгууллагууд тухайн өгсөн цагт тохируулан эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлэх талаар бэлтгэл хангажээ. Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой төрөх эмнэлгийг дадлага хэлбэрээр, хээрийн эмнэлгийг Жаргалантын аманд бэлдсэн байна.
Өвчлөлийг хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр хэмээн тооцож бүх тооцооллыг ДЭМБ-ын аргачлалаар хийх юм. Түүнчлэн тусгай үүргийн онгоц болон тээврийн хэрэгслүүдээр эмнэлгийн хэвийн тусламж үйлчилгээнд нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үе шаттай татан авах ажиллагааг УОК, Шуурхай штаб, МИАТ болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.