“Өрхийн эрүүл мэндийн төв” –үүдийг нэгтгэхэд 700 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-05 01:07:17
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 2013-2016 онд  улсын болон орон нутгийн төсөв, иргэдийн хандив тусламжаар багагүй хөрөнгө оруулалт хийгджээ.

Нийт 8.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жил л гэхэд улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр 100 ортой Хүүхдийн эмнэлэг барина. Орхон аймагт 0-18 насны 32 мянган хүүхэд байдаг. Гэтэл БОЭТ-д ердөө 35 ортой Хүүхдийн нэг тасаг ажиллаж байна.  Үүний ачааллыг багасгах зорилгоор дээрх эмнэлэгийг барина. Мөн Төрөх тасгийн 1, 3,4 дүгээр давхарыг 2015 онд улсын төсвийн 208 сая, хоёрдугаар давхарыг 2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрэн засварлалаа. Үүнээс гадна 2014 онд гэр хорооллын  Өрхийн эрүүл мэндийн  хоёр төвийг нэгтгэсэн бол энэ онд гурван багийн Өрхийн эрүүл мэндийн төв нэг байранд нэгтэж иргэдэд үйлчилгээгээ ойртууллаа. Энэ жил нэмж гурван төв барихад орон нутгийн төсвөөс 700 сая төгрөг зарцуулна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news