“Эрдэнэт үйлдвэр” ХХК гавьяат ажилтнуудаа алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:45:42
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК хөгжлийн түүхэндээ төрөн гарсан гавьяат ажилтнуудаа алдаршуулах, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Тус үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар тав,  Төрийн соёрхолт зургаа, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 17, Гавьяат уурхайчин 5 тодорчээ.

Мөн Гавьяат эдийн засагч гурав, Соёлын гавьяат зүтгэлтэн нэг, Гавьяат багш нэг, Гавьяат жүжигчин нэг, Гавьяат дасгалжуулагч гурав, Гавьяат тамирчин долоо төржээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны Хөдөлмөрийн баатраар 1988 онд Данзангийн Жаргалсайхан тодорч байсан юм. Тэрээр үйлдвэрийнхээ 10 жилийн ойгоор уг шагналыг хүртсэн ажээ. Харин 20 жилийн ойгоор нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны Монгол захирал Шагдарын Отгонбилэг агсан 1997 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж байж. Түүнчлэн 1973 онд Г.Сандуйжав байгууллагынхаа анхны Төрийн соёрхолт цолыг авчирчээ.

Иймд эдгээр гавьяатуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор тус үйлдвэр болзолт уралдаан зарлаж тэргүүн байр эзэлсэн “Авто тээврийн байгууллага” –ыг шагнаж урамшууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news