Консерватив нам, БНН сонгуульд оролцохоо илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд уламжилжээ.
Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус хүлээлгэн өгсөн байна. Харин үүний өмнө МАН сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өгөөд байсан юм.
Н.Туяа