Сүхбаатар аймагт 17.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 08-ны өдрийн А/174
дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг 17.00 цагаас
хойш худалдан борлуулахыг хориглосон. Одоогоор энэ төрлийн зөрчил гараагүй, тайван байгааг холбогдох байгууллагууд мэдээлэв.
Тодруулбал, тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр, ААНБ-ын архи согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг
08.00-17.00 цаг хүртэл, харин хүнсний худалдаанаас бусад буюу нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын цагийн хуваарийг 08.00-20.00. цаг хүртэл байхаар тусгажээ.
Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлт 03 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days