Дахин хэсэг оноолтоор сонгогчийн тоо 60708 болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 15:41:22

Энэ сарын 17-нд явагдсан сонгуулийн хэсэг оноолтоор сонгогчийн тоо 60898-60708 болж, 190 сонгогчоор  буурчээ.

Нийслэл болон бусад аймгаас шилжин ирээд бүртгүүлээгүй 474 иргэн байна. Эдгээр нь тодорхой хаяггүй учраас сонгогчийн нэрийн жагсаалтад орох боломжгүй. Иймд сонгох эрхээ эдлэхийн тулд сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн зогсохоос өмнө сумын Улсын бүртгэл, статистикийн нэгжид очиж, бүртгүүлэхийг зөвлөж байна. 

Харин нийслэл болон бусад аймаг руу шилжин явсан боловч тухайн газраа шилжин ирснээ бүртгүүлээгүй 460 иргэн байгааг албаны эх сурвалж анхаарууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news