Амны хаалт, гар ариутгагчийн нөөцийг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Мөнхийн тун" эмийн үйлдвэрээс 3000
ширхэг нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч болон ариутгалын 300 литр
спиртийг татан авч, нөөц бүрдүүлэхээр болжээ. Эдгээрийг аймгийн Эрүүл мэндийн
газраас тодорхой зохион байгуулалтын хүрээнд эмийн сангуудад түгээх аж.
Амны хаалт болон бусад ариутгалын бодисууд эрэлттэй байгаа энэ үед эмийн сангууд зохиомол хомсдол, үнийн
хөөрөгдлийг бий болгохгүй байх тал дээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс
хяналт тавин ажиллаж байна. Зөрчил гаргасан тохиолдолд захиргааны тухай хуулийн
дагуу шууд арга хэмжээ тооцно.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days