"Махимпекс", "УИД"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-13 18:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 13-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 54.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 268.908 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тотвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+11.40%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" (AARD-4.6%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.63 хувиар буурч 19127.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.661.135.618.078 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Related news