Монгол Консерватив намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 15:15:24

Улсын Дээд шүүхээс “Монгол Консерватив нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Учир нь Дээд шүүх тус өөрчлөлтийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэсэн аж.

Б.Туул

Related news