Дорнод аймагт ШТС дээрэмдсэн хэрэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 11:45:03

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан хотод ШТС дээрэмдсэн хэрэг гарлаа.

Тодруулбал Хэрлэн сумын 10 баг СМУ-гийн хойт талын  “Жаст” ШТС-н түгээгчийн амыг скочдож хүлэн гурван сая орчим төгрөг дээрэмдээд зугтаасан байна. Халдлагад өртсөн колонк хяналтын камергүй байсан нь хэргийг илрүүлэхэд хүндрэл болж байгаа юм. Хохирогч түгээгчийн  мэдүүлгээр бол 18-20 гаруй насны гурван залуу байсан гэж байна. Хэргийг мөрдөж байгаа ч өнөөдрийн байдлаар гэмт этгээдүүд баригдаагүй байна. Тус колонк шөнийн ээлжиндээ ганц хүн гаргадаг, хяналтын камергүй зэрэг нь хэрэгтнүүдэд боломж олгосон гэж цагдаагийн ажилтнууд үзэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг урд нь Дорнод аймагт хэд хэдэн удаа гарч байсан билээ. Хэдэн жилийн өмнө 10 мянгатын баруун талын ШТС зэвсэгт халдлагад өртөж байсан билээ.

Б.Туяа

Related news