АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 08:02:19

АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны ээлжит бус 46 дугаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

Хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН оролцох тухай, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуулиндаа 2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх ёстой. Тиймээс АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, хуулийн хугацаанд амжиж мөрийн хөтөлбөрөө баталсан байна.

Б.Туул

 

Related news