МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-18 20:03:36

МАН-ын Бага хурлын IV хуралдаан Тусгаар тогтнолын ордны Их танхимд үргэлжилж байна.

Бага хуралд МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус нам хүндрэлээс гарах гарцыг хэрхэн тодорхойлж буй талаараа танилцууллаа. Энэ удаагийн Бага хурлаар МАН-ын УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

МАН МАХН-аас гаргасан ажлын хэсгийн түвшинд хоёр нам 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн гэдгээ албан ёсоор зарлаж, өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлаар яг одоо энэ асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

Хурлын ирц 70-аас дээш хувьтай хаалттай хуралдаж байна. Хурлын дундуур Ерөнхий сайд асан С.Баяр хуралд орж ирсэн нь олон хүний анхаарлыг татсан аж.

Б.Туул

Related news