Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-18 17:17:58

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна.

Тус хуралдаанаар “Дуу авиа бүхий дүрст бүтээл дэх тоглолтын тухай” Бээжингийн гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг нийт 13 асуудал хэлэлцэх юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажлын явцын тухай, 2016 онд авто замын салбарт хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажил, Гадаад хэргийн сайдын айлчлалын дүн зэрэг асуудлыг салбар хариуцсан сайд нар Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.

Б.Туул

Related news